Сайн байцгаана уу манай сайтын хүндэт уншигчид аа!

Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран ахмадууддаа компьютерийн үнэ төлбөргүй сургалтыг тогтмол амжилттай явуулаад нэлээд хугацаа өнгөрөөд байна.
2017 оны 1 сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн албан бус насан туршийн боловсрол сургалтын төв дээр манай 7 дахь ээлжийн компьютерийн үнэ төлбөргүй сургалт дахин явагдах гэж байгаа тул та бүхэн яаран бүртгүүлээрэй.

Сургалт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагаас Хан-Уул дүүргийн насан туршийн боловсролын төвийн 2 давхарт эхэлнэ. Бүртгүүлсэн суралцагчид цагаасаа хоцролгүй ирэхийг анхааруулж байна.

Таньд амжилт хүсье!

Утас: 99043018 дугаарт залгаж овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягаа хэлээд сургалтандаа бүртгүүлээрэй.