МОНГОЛ УЛСЫН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ АМЬДРАН СУУГАА АХМАДУУД ТА БҮХЭНД МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ БОЛОН ХУВИАСАА ЭРҮҮЛ ЭНХ, УРТ УДААН НАСЛАХЫН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЭН МОРИЛОН ИРЖ БУЙ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЖ БАЙНА.
УЛИРАН ӨНГӨРЧ БУЙ 2016 ОНЫГ МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБООНООС “АХМАД НАСТНЫ БҮТЭЭЛЧ ҮЙЛСИЙН ОН” БОЛГОН ЗАРЛАЖ, АХМАДУУД ТА БҮХНИЙ АМЬДРАЛД БҮРЭН НИЙЦЭХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙГ БАТЛУУЛАХ, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ БОДИТООР АРИЛГАХ, АХМАД НАСТАНД ХӨДӨЛМӨРЛӨХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ, АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМИЙН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭХ, ГАДААД ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХ, ОЛОН УЛСЫН АХМАД НАСТНЫ ХӨГЖИЛТЭЙ ХӨЛ НИЙЦҮҮЛЭХ АЛХАМЫН ҮНДСИЙГ ТАВИХ, АХМАД НАСТНЫ КОМПЬЮТЕРИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, АМРАЛТ СУВИЛАЛД ӨРГӨНӨӨР АМРУУЛАХ, ҮҮНИЙ ЗЭРЭГЦЭЭ НЭГ Ч АХМАД НАСТАНГ ОРХИГДУУЛАХГҮЙ БАЙХ ЗАРЧИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
2016.3-р САРД ЯПОН УЛСЫН ФУКУОКА ХОТОД ХУРАЛДСАН ОЛОН УЛСЫН АХМАДЫН ИДЭВХИТЭЙ НАСЖИЛТЫН ХУРАЛД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ЗАВХАН, БАЯНХОНГОР, ДУНДГОВЬ, СҮХБААТАР, ХЭНТИЙ, ӨМНӨГОВЬ, ХӨВСГӨЛ, ОРХОН, БУЛГАН АЙМГУУДААС 12 АХМАД НАСТАН ОРОЛЦОЖ, 56 ОРНЫ ТУРШЛАГААС СУРАЛЦЛАА.
2016 ОНЫ 4-р САРД ОЛОН УЛСЫН АХМАДЫН ХОЛБООНД МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО ГИШҮҮН БАЙГУУЛЛАГААР ЭЛСЭЖ, МОНГОЛ УЛСЫН АХМАДЫН ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ОЛОН УЛСАД ХҮРГЭХ, ОЛОН УЛСЫН АХМАДЫН ХӨГЖЛӨӨС МОНГОЛЧУУД БИД СУРАЛЦАХ ТААТАЙ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН АМЖИЛТТАЙГААР 2016 ОНЫГ ҮДЭЖ БАЙНА.
АХМАД НАСТНЫ ХӨГЖЛИЙН АСУУДАЛ НЬ ЗӨВХӨН ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОСОН ХҮМҮҮСТ ХАМААРАЛТАЙ ГЭСЭН НИЙГЭМ ДЭХ ЯВЦУУ ОЙЛГОЛТООС АНГИЖИРЧ, ЭХЭЭС ТӨРСӨН ХЭН БҮХНИЙ ӨНӨӨДӨР, ОДОО, ИРЭЭДҮЙН УРТ ХУГАЦААНЫ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖЛЭХ ШАТ АХИУЛСАН ХӨГЖЛИЙН ЦОГЦ АСУУДАЛ ГЭДГИЙГ ХҮН БҮР УХАМСАРЛАЖ, ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГЫН ГОЛ ҮНДСЭН БОЛГОХЫГ МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО ЭРМЭЛЗЭЖ БАЙНА.
ИЙМЭЭС УГТАН АВЧ БУЙ 2017 ОНД АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ НАС БАРСАН АХМАД НАСТНЫ ӨРИЙГ ТЭГЛЭХ, ТЭТГЭВРИЙН ЗӨРҮҮГ БОДИТООР АРИЛГАХ, АХМАД НАСТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫГ ШИНЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАХ, АХМАДЫН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХ, ОЛОН УЛСЫН САЙН ТУРШЛАГЫГ ӨӨРИЙН ОРОНДОО ДЭЛГЭРҮҮЛЭХ, ГАДААД ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ИДЭВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, АХМАД ЗАЛУУ ҮЕИЙН ЗАЛГАМЖ ХОЛБООГ САЙЖРУУЛАХ ЗЭРЭГ АЖЛУУДЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГУУД БАЙНА.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР ЭРХ БАРЬСАН МАН-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС АХМАДЫН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД ХЭТ НАМЧИРХАН ТУЙЛШИРЧ, НАМЫН ДАРГА НАРЫН ХАРАА ХЯНАЛТЫН ДОР УЛС ТӨРИЙН ЧИГ ҮҮРЭГ ХҮЛЭЭДЭГ, АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ХАНДДАГ МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООГООР 2016-2020 ОНД ЗАСГИЙН ГАЗРААС АХМАД НАСТНЫ ТАЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН. ЭНЭХҮҮ ШИЙДВЭР НЬ АХМАДЫН ХӨГЖЛИЙН ОН ЖИЛҮҮДИЙГ УХРААХГҮЙ, УРАГШУУЛАХ ЭСЭХИЙГ ЦАГ ХУГАЦАА ХЭМЖИНЭ.
МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЬ ЦААШИД АХМАДЫН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХЫН ТӨЛӨӨХ АНХНЫ ЗОРИЛГО, АЖИЛ ҮЙЛСЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ХУРИМТЛУУЛСАН ТУРШЛАГАДАА ТУЛГУУРЛАН, АХМАДУУД ТА БҮХНИЙ ХАЛУУН ДОТНО ДЭМЖЛЭГИЙН ҮНДСЭН ДЭЭР АЖИЛЛАНА.
ҮЕ ҮЕИЙН ТҮҮХИЙГ ӨРТӨӨЛӨН ХОЙШ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭГЧ АХМАД НАСТНУУД ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНОО САЙХАН УГТАХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.