18th Australian Computer Conference For Seniors

Дэлхийн технологийн хөгжил дэх олон улсын ахмадуудын оролцооны 18-р чуулганд Монголын Ахмадын Чөлөөт холбооноос санаачлан зохион байгуулсан комьютерын сургалтын талаарх илтгэл тавигдлаа. Тус илтгэл Австралийн Сидней хотод 2016 оны 11 сарын 8,9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан юм.
Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос санаачлан ахмадуудын дунд тус сургалтыг 4-р сараас эхлэн явуулсан ба сургалтанд суралцахаар 225 ахмад бүртгүүлснээс 138 ахмад настан сургалтанд амжилттай суралцаж гэрчилгээгээ гардан авлаа.

Ахмадууд тус сургалтанд хамрагдсанаар чөлөөт цагаа зөв өнгөрөөх, мэдээллийг цаг алдалгүй авах, гадаад оронд амьдарч байгаа хүүхдүүдтэйгээ интернэтээр холбогдох, өөрсдийн амьдралын түүхийг бичих, цахим ертөнцөөр чөлөөтэй аялах боломжтой болсон юм.
Ахмадуудыг компьютерийн мэдлэгтэй болгоход манай Монголын Ахмадын Чөлөөт Холбоотой хамтран ажилласан Насан туршийн боловсролын үндэсний төвд баярласан талархсанаа илэрхийлж байна.