2015 оны 12 сарын 08-ны өдөр батлагдсан ахмадын хуулийн хэрэгжилт муу, хууль өөрөө алдаа дутагдалтай, бүх ахмадад хүрч чадахгүй байгаа тул МАЧХолбоо 2013 оны 4 сараас эхлэн уг хуулийг шинчлэх талаар орон даяар ахмадуудын дунд хэлэлцүүлэг явуулж 73 000 гаруй ахмадуудын 526 төрлийн саналыг нэгтгэсэн билээ. Бидний нэгтгэсэн энэ саналыг өмнөх хүн амын хөгжил нийгэм хамгааллын яам дээр 4 удаа ажлын хэсэг гарч хэлэлцүүлэг хийсэн. Гэвч ахмадын хууль батлагдаж чадаагүй учраас одоогийн улсын их хуралд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг АХМАД НАСТНЫ ТУХАЙ ХУУЛЬ-нэртэйгээр УИХ-д өргөн баригдаад байна.

МАЧХолбооноос уг хуулийн төсөлд анхаарах асуудлуудыг УИХ-ын 76 гишүүнд албан тоотоор хүргүүлж хуулийн төслийн хэлэлцүүлгийг дахин явуулахыг хүсч хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.