2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монголын ахмадын холбооны урилгаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны удирдлагууд очиж уулзалт хийв. Уулзалтаар Монголын ахмадуудыг намын харъяалалаас ангид байлгаж, нэгдмэл нэг зорилготой ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Монголын ахмадын холбооны дарга Ц.Сүхбаатар Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос явуулж буй бодлого чиглэлийг дэмжиж, нэгдмэл ажиллахаа илэрхийлэв.