МАЧХ-ноос тэтгэврийн зээлийн хүүгийн асуудлаар 2013 оны 5-р сараас эхлэн 21 аймгийн ахмадуудад сургалт явуулж, Засгийн газар, Банкууд, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс-той удаа дараа хэлэлцүүлэг, зөвлөгөөн зохион байгуулсаны үр дүнд бүх аймаг, сум, дүүргийн, ахмадуудын төлөөлөл оролцсон 9474 ахмадын өргөдлийг Засгийн газар, УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд хүлээлгэж өглөө.