Сэлэнгэ аймгийн Ерөө сумын өндөр/90/ настан Пунцагийн Пэлжээ гуайтай МАЧХолбооны тэргүүн Г Баасан, бусад ажилтнууд, уулзаж хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг алд цэнхэр хадагийн хамт барьж золголоо. Пэлжээ гуай залуу насандаа өөр аймгаас энэ нутагт ирж суурьшаад эндээ амьдарч, 10 аад хүүхэд төрүүлж өсгөсөн, Одоо ч эрүүл саруул тэнхээтэй сайхан настан юм.
50 гарсан нэг хүү нь сүүлийн 20-д жил хэвтэрт байгаа гэж ярьж байсан, Хөгшин настай ээжээ харж өргөхөөс гадна өвчтэй хэвтрийн ахаа асрах гээд 2 том охинд нь хүнд байгаа ч тэд бид асрах л ёстой болохоор яах вэ гэж ярьж суулаа. Халамжаас хэдэн төгрөг авдаг ч тэр нь хэрэгцээт арчилгааны зүйл авахад ч хүрэлцдэггүй бололтой. Гэвч өндөр настан маань манай нийт ахмад настнуудын адил төрийн минь сүлд өршөө болж л байна гэсээр биднийг үдэн гаргаж өгсөн.